Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнд хэн хэн багтах бол...

Admin | 2022-02-22


Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийг чөлөөлөх үүрэг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит  хуралдаанаар ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох талаар хэлэлцэх юм байна. Мөн Ерөнхий сайдын тушаалаар 20 гаруй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх үүрэг бас өгөөд байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкыг тойрсон сандал ширээний сонирхол нэлээн олон хүнд яваа нь ойлгомжтой. Зарим нь аль хэдийнэ аль албан тушаалд орох сонирхолтой байгаа санал хүсэлтээ уламжилж сайдын ойрхон гүйж явах болсон гэх мэр сэр яриа ч гарах болж. Угаас албан тушаалын томилгоо анхнаасаа л анхаарал татах болсон. Учир юу гэвэл саяхан тус банкны дэд захирлаар Ж.Эрхэмбаярыг томилсон. МАН-ын генсекийн хуулийн зөвлөх явсан түүнийг “өр барагдуулах ажлыг сайн гүйцэтгэдэг” гэсэн тодорхойлолтоор дэд захирал болгоод авсан. Үнэхээр өр барагдуулах уу, өрийг замхруулах уу гэдэг нь цаг хугацааны асуудал байж мэдэх. Тэгвэл дараа дараагийн томилгоо ямар байх нь мөн л өр барагдуулах, цаашлаад Хөгжлийн банкыг хөл дээр нь босгоход ихээхэн хамааралтай билээ. Тиймээс өнөөдрийн ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүний нэрс хэн хэн байх нь олны анхааралд байх болов уу. Тэгэхээр одоо ажиллаж байгаа гишүүд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэсэн үг.

Одоо ажиллаж буй ТУЗ-ийн гишүүд:

Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга

Б.Ганбат, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга

С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга

М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга

Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга

Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)