Авлига авч, албан тушаалаа наймаалцсан даргаар МАН-ын гишүүд удирдуулж байгаад эсрэг байр суурьтай байна

Admin | 2022-02-22


Завхан аймгийн Монгол Ардын намын дарга бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр /2022.02.23/ иргэд мэдээлэл хийлээ.

Завхан аймгийн МАН-ын бүлгийн төлөөлөл мэдээлэлдээ, Иргэдийн аж байдалд тулгамдаад байгаа асуудлыг удирдлагууд шийдвэрлэж чадахгүй байна. Тодруулбал, Засаг дарга Д.Түвшинжаргалын хувьд авлига, хүнд суртлын эсрэг ажиллаж чадахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд яригдаад байгаа МАНАН дэглэм Завхан аймагт үүрлээд байна. Үүнийг засаг дарга нь өөгшүүлсэн. Д.Түвшинжаргал гэдэг хүн өмнө нь Засаг даргын тамгын газарт ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж, АН-тай хуйвалдаж, 76 метр квадрат хоёр өрөө байраар наймаалцсан. Үүнийг 2020 оны сонгуулиар хууль хяналтын байгууллага шалгасан байдаг. Авлига авч, албан тушаалаа наймаалцсан даргаар МАН-ын гишүүд удирдуулж байгаад эсрэг байр суурьтай байна. Хоёрдугаар сарын 28-нд намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар чөлөөт сонголт явуулахыг хүсч байна. Бид нэг хүний мууг үзэх гээгүй. Шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж байна. Д.Түвшинжаргалыг огцруулах хүртэл тэмцэх болно" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)