Автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно гэх санал гарчээ

Admin | 2022-02-23


Автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоно гэх мэдээлэл олон нийтийн дунд цацагдсан. Тэгвэл энэ талаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугар “Автомашины ачилтыг 100 мянган төгрөг болгоно гэдэг санал иргэдээс гарсан. Бид “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл”-ийн талаар иргэдийн дунд судалгаа явуулахад иргэдийн зүгээс “Ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгоход жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа орхиж явахгүй болно” гэдэг хариултыг өгсөн байсан. Гэхдээ одоогоор энэхүү санал хэрэгжээгүй байна” хэмээн мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)