Ж.Соронзон: Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Бодоод үз дээ

Admin | 2022-02-23


Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг хээль хахууль авдаг, өөрийн гэр бүлийн хүнээ өндөр цалингаар сургуульдаа багшлуулдаг гэх асуудлууд үүсээд байгаа билээ. Тэгвэл Ж.Соронзон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ.

Тэрбээр "Би АТГ-т олон жил шалгууллаа. Хийсэн бүхэн нийтэд ил байна. АТГ-т өгч, нууц гэх материалууд нууц биш ээ. Манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Бодоод үз дээ. Гэм зэм бол дандаа нууц далд аргаар гэмт санаагаар хийдэг биз дээ. Харин элдэв яриа нэг талдаа шийдэгдэнэ шүү дээ. Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжил байна. Мөн нөхөртөө мөнгө өгөх гэсэн зорилго байгаагүй. Харин төгсөх ангийнханд өндөр түвшний мэдлэг өгөх гэсэн сйахан санаа байлаа. Манай гэр бүлийн хүн Монголын нэртэй эрдэмтэн хүн. Үндсэн багш биш. Гэрээгээр ажиллуулсан. Төсвийн мөнгөнөөс цалин олгоогүй. Сургууль өөрийн орлогоос цалинжуулсан" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)