Олон улсын мөсний хоккейн холбоо (IIHF) Орос, Беларусийн шигшээ багийг олон улсын тэмцээнээс хаслаа. Тус байгууллагын ээлжит бус хуралдаан хоёрдугаар сарын 28-нд ийнхүү шийджээ.
" ОХУ, Беларусийн үндэсний баг, клубууд насны бүх ангиллаар бүх тэмцээн, эсвэл IIHF холбооны арга хэмжээнд цаашид мэдээлэх хүртэл оролцохгүй" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүний зэрэгцээ, ОХУ-ыг 2023 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөн хасчээ. Түүнчлэн Оросын эрэгтэй шигшээ баг 2022 оны ДАШТ-ийг өнжих боллоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























