Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэлд хүн амины хоёр хэрэг гарсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан 51 настай эрэгтэйн цогцос олджээ. Цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулжээ.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” хотхонд хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтай архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэргээ нуун далдлахыг завдсан нь тогтоогдсон байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























