Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны .. дугаар орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 11-ний 06:03 цагт хүлээн авсан байна.
Үүний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гараашинд иргэдийн “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ.
Мөн утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























