Хан Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр, Богд уулын оройд гал түймэр гарчээ. Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 19:13 минутад иржээ. Дуудлагын дагуу гал унтраах 14, 30-р ангийн гал сөнөөгчид, нэмэлтээр Аврах ангийнхан алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, 4 автомашинтай ажиллаж байна. Гал уулын оройд гарч байгаа учраас тээврийн хэрэгсэл дөхөж очих боломжгүй байгаа юм байна. Галын тархалт 2-3 га талбайг хамарсан байна хэмээн НОБГ-аас мэдээлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























