
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар ард түмний татварын мөнгөөр шатахуунаа хийлгэдэг хэр нь “таван цаас” гэж доромжлов. Тодруулбал, МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болсон. Уг хурлаар энэ оны төсөвт тодотголыг хийх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга болон зарим гишүүд сэтгүүлчдийн асуултад ундуйцаж ард түмнийг доромжилсон тайлбар өгөв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, дэд дарга нар албаны унаа унаж байгаа. Бусад гишүүн ерөөсөө албаны унаа унадаггүй. Бүгд хувийн унаатай. Бүх зардлаа өөрөөсөө гаргадаг. Хуучин бол төсвөөс төлдөг байсан. Одоо гишүүд зөвхөн шатахууны төлбөр гэж таван төгрөг аваад тэрийгээ хувийн машиндаа хийгээд явж байгаа. Одоо хувийн том оврын автомашинаасаа татгалзах уу, үгүй юу гэдэг асуудал л яригдаж байгаа. Төрийн ордны хашаан дотор байгаа том автомашинууд дандаа хувийн машинууд байгаа. Албаны том тэрэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Утасны төлбөрөө төсвөөс хийдэг үү гэж асууж байна. Тийм зүйл байхгүй. Шатахууны төлбөр гэж сард 500 мянган төгрөг авдаг. Гишүүд нэг зөвлөх, нэг туслахтай. Нэгдүгээр сард хийсэн төвсийн тодотголоор гишүүдийн зардлыг 11 хувиар танасан шүү дээ" гэх тайлбарыг өгсөн.
Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө том жийпнүүддээ сар бүр төсвөөс 500 мянган төгрөг авч бензин хийдэг юм байна. Д.Тогтохсүрэн гишүүнийхээр бол таван цаасаар бензин хийдэг байх нь. Энэ мөнгө ард түмний татварын мөнгө. Нэг гишүүн 500 мянган төгрөг юм бол 76 гишүүн сард 38 сая төгрөгийг улсаас авч машиндаа шатахуун хийдэг гэсэн үг. Жилд 456 сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийг зөвхөн гишүүдийн шатахуунд зарцуулдаг байна. Энэ бол гишүүдийн нэр өөрчлөгдсөн ч цаашид тогтмол гарсаар байх зардал. Зөвхөн шатахууны мөнгөө улсаас авч байгаа гэж ундуйцах УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар нар тус бүр жилдээ 6 сая төгрөгийн шатахууны мөнгийг улсаас буюу ард түмний татварын мөнгөнөөс авч байна. Нэг гишүүн 4 жилийн хугацаанд 288 сая буюу 300 орчим сая төгрөгийг зөвхөн шатахуунд цохуулж авдаг юм байна.
Гэтэл энэ их мөнгө биш Д.Тогтохсүрэн гишүүнийхээр бол таван цаас юм байх. Энэ таван цаас гээд байгаа 500 мянган төгрөгөөр монголын мянга мянган тэтгэвэрийн хөгшчүүл амь зууж байна. Гэтэл Ж.Сүхбаатар “Тэтгэвэрийн нэмэгдлийг төрийн хэмнэлтээр олгож байгаа” ухааны юм ярьсан. Өөрсдөө машиндаа ийм хэмжээний мөнгөөр бензин хийдэг хэрнээ хөгшчүүдийг наадахаараа амьдар, нэмчихээд байхад бараг гээд ундуйцаж суудаг та нар хэн бэ? Гэтэл нэг литр сүү 4500 төгрөг, нэг кг будаа 6000 төгрөгийн үнэтэй болчихоод байна шүү дээ. Энэ таван цаасаар монголын мянга мянган залуус амьдарч байна. 500 мянга цалингийн доод хэмжээ ч хүрэхгүй байна. Гэтэл гишүүд, тэр дундаа төрийн эрх барьж буй намын бүлгийн дарга нь ард түмнээ энэ мэт доромжилж суух нь хэр зүйд нийцэх вэ. Ийм ойлголттой хүн төр барилцаж байгаа гэхээр гаргаж буй шийдвэр, бодлого нь ямар байх нь ойлгомжой байх. Гишүүдийн хувьд таван цаас юм бол яагаад өөрсдийнхөө халааснаас гаргаж болохгүй гэж...?!
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хор...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны ажлын тайланг...
tentsver.mn | 11 цагийн өмнө



Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувь...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан ГЭРЧҮҮД дахиад л ИРЭХГҮЙ...
tentsver.mn | 16 цагийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажи...
tentsver.mn | 16 цагийн өмнө


Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжий...
tentsver.mn | 17 цагийн өмнө

Засгийн газар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах т...
tentsver.mn | 17 цагийн өмнө





УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татн...
tentsver.mn | 18 цагийн өмнө
















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-14








Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 11 Сарын өмнө











