Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор боллоо. Тодруулбал, төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс бусад ААН-үүдийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахад УИХ-тай хамтран ажиллана. Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан, НДС-г бодитоор мөнгөжүүлэх зэрэг НДШ-тэй холбоотой багц асуудлыг Засгийн газар, УИХ үе шаттайгаар авч үзнэ. Үүнд, дунд хугацаандаа реформ хийнэ. НДС-г мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй шийдэж чадахгүй" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























