Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл өглөө.
Энэ талаар холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Бид тавдугаар сарын 1-8-ны хооронд нийт 10 уралдаан зохиохоор төлөвлөсөн байсан. Гэтэл УОК-оос ямар ч урьдчилан мэдэгдэлгүйгээр шүлхий өвчинтэй холбоотой хязгаарлалт тогтоосон. Энэ нь морио сойж байсан олон хүний эрх ашиг, эдийн засагт нөлөөлсөн. Иймд тавдугаар сарын 15-нд дуусах уг хязгаарлалтыг сунгах эсэхээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй байна. Сунгахгүй гэвэл тавдугаар сарын 15-наас уралдаанаа зохиомоор байна" гэв.
Мөн нэг зорилго, чиглэлтэй хоёр холбоо байж болохгүй. Хэрэв Монголын морин спорт уяачдын холбооны үйл ажиллагааны чиглэл манай холбоотой ижил байвал нэгдэж ажиллахад нээлттэй. Гэвч тус холбоо нь илүү олон улс талдаа, бид дотоод, орон нутаг талдаа ажилладаг гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









