Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 729 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 3767 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад 994 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 564, мэдэгдэл 100, танилцуулга 11, дүгнэлт 1-ийг бичиж албан тушаалтанд хүргүүлэн, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 12 аж, ахуйн нэгж байгууллагыг 19.6 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









