Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боосон тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд дээрх тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэний улмаас охин ухаан алджээ. Тус хүүхдийг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн байна. Одоогоор охины биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд охины биед халдсан хүүхдийг олж ажиллаж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









