Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэж байна Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байгаа аж.
Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу:
- Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)
- Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)
- Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)
- Мөнгө хүссэн өргөдөл
Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn/ цахим хаягаар шалгах боломжтой юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









