Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллага энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 14.150 хэрэг бүртгэгдсэний 391 хэрэг нь замын ослын хэрэг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг байна.
Улсын хэмжээнд зам тээврийн ослын 8258 осол гарч, гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 85 хүн амь насаа алдаж, 324 хүн гэмтжээ.
Харин хүүхэд өртсөн осол 186 гарч 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон байна. Түүнчлэн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 391 гэмт хэргээс 120 хэрэгт мөрдөн байцаалтын хэрэг, 271 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









