Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад төрийн одон, медаль гардууллаа.
Хээрийн нөхцөлд лазерын тусламжтайгаар мэс засал хийх анхны мэс заслын сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол тахлын голомтуудад сувилахуйн тусламжуудыг түүчээлэн хүргэн олон зуун иргэний амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй 43 жил ажилласан нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хагалгааны болон боолтын сувилагч П.Зинаад Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн КОВИД-19 халдварын голомтод ажилласан Б.Эрдэнэчимэг, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд үнэтэй хувь нэмэр оруулсан Нэгдүгээр эмнэлгийн ахлах сувилагч Б.Удвал нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









