Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” СХ, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” СХ, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт МБӨ-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Энэ сарын 24-нд Увс, Алтай, Хангай, Хөвгсөлийн нутгаар явган...
tentsver.mn | 51 минутын өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 53 минутын өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









