"Мах Импекс" ХК хуулийн байгууллагад ханджээ

Admin | 2022-05-16


Хятад руу мах экспортолдог гэх "Эм Ди Си Пи" ХХК нь Эмээлтэд бохир орчинд бэлтгэсэн чанарын шаардлага хангаагүй махыг үнэрийг нь дарахаар бодист хольсон байж болзошгүй талаар мэдээлэл сошиал орчинд тархаад байсан билээ.

Тэгвэл ШӨХТГ-аас уг компанийн үйлдвэрт шалгалт хийхэд мах экспортлох тусгай зөвшөөрөлгүй компани байсан бөгөөд агуулахдаа хөлдөөсөн мах нь өөр тусгай зөвшөөрөлтэй “ХКҮ” гэдэг компанийн хаяг, шошготой байсан талаар бид мэдээлсэн. 

"ХКҮ" компани нь “Мах Импекс” ХК-ийн салбар үйлдвэр юм. Тиймээс дээрх шалгалтаас дүгнэхэд "ХКҮ" компани зөвшөөрөлгүй мах бэлтгэлийн компаниар бэлтгүүлсэн маханд хаяг, шошго нааж экспортолдог байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна.

Тэгвэл “Мах Импекс” ХК-ийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд манай компанийн бараа бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж хэрэглэгчдийг хууран мэхэлж байна хэмээн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ханджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)