ВАШИНГТОН. /Reuters/. АНУ Венесуэлийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулах төлөвтэй байгаатай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ.
Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.8 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 112.40 ам.долларт хүрчээ.
Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх үнэ 2.31 ам.доллароор /2 хувь/ буурч, 111.93 ам.долларт хүрсэн байна.
АНУ Венесуэлийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлсэн Засгийн газрын хоорондын хэлэлцээг хөхиүлэн дэмжих үүднээс тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулна гэж засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт мэдээлжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 55 минутын өмнө
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө...
tentsver.mn | 56 минутын өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









