Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Холбогдох албаныхан санал солилцож, зах зээлд зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тонн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтов.
Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах аж.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун болон холбогдох газар хэлтсийн албан хаагчид оролцсон юм хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









