Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 800 метрээр тогтоодог ч газар олголтоос үүдэн өнгөн хөрс бохирдож байна

Admin | 2022-05-19


   Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийг гүний худгаас 500 метр, эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 800 метрт тогтоосон байдаг. Гэвч замбараагүй газар олголт хийж, байшин барилга барьснаас үүдэн газрын өнгөн хөрс ихээр элэгдэж, шатах тослох материалаар бохирдож байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн Засаг Даргын (НЗД) 2014 оны А/234 захирамжаар 973 га газар эзэмшдэг. Үүний 183 га талбайд ерөнхий төлөвлөгөө гарч ногоон байгууламж тохижилтын ажлыг хийсэн. Тус талбайд гүний 60 худаг, насос станц, 500-6,000 метр куб багтаамжтай дөрвөн ширхэг усан сан, цэвэр усны цуглуулах 22 километр шугам хоолой байршдаг.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/530 тоот захирамжтай Мөнгөн цахиурт ХХК эзэмшил 4,900 метр квадрат газарт баригдсан орон сууцны барилга нь гүний No38 худгаас 44 метрт байна. Гүний No10 худгаас 40 метрийн зайд “Шинэ 100 айл” ХХК-ийн үйлчилгээний барилга зах баригдсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)