УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсанаар 62 бөхөд цол нэмж олгоно гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Допингийн асуудалд холбогдсон нийт 38 бөх байдаг юм байна. Миний мэдэж байгаагаар гурван бөхийн цолыг хурааж, барилдуулахгүй байгаа гэж ойлгосон. Тодорхой нэр зааж асууя. Энэ хууль батлагдвал цол олгох 62 бөхөд Хэнтий аймгийн Э.Оюунболд, Увс аймгийн Б.Ганзориг, Баянхонгор аймгийн Б.Бат-Орших нарын нэрс байгаа юу. Эдгээр 62 хүний нэрийг олон нийтэд хэзээ мэдэгдэх вэ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Нийт 63 бөхийн асуудал бий. Ардын хувьсгалын ойн баяр тэмдэглэж ирснээс хойш бөхчүүдэд харилцан адилгүй цол олгож ирсэн. Энэ нь нийгмийн гарал, эрхэлж байсан ажлаас нь шалтгаалан ялгавартай хандаж ирсэнтэй холбоотой. Жишээ нь, лам хүн түрүүлэхэд цол олгодоггүй байсан гэх мэт.
Өмнөх байнгын хорооны хуралдааны үеэр С.Бямбацогт гишүүн энэ мэт маргааныг цэгцэлж байж дараа нь хэл амгүй болох юм биш үү гэж асууж байсан. Энэ асуудлыг дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэдэг хариултыг миний бие өгсөн. Дээрх 63 хүний ихэнх нь мөнх бусыг үзүүлсэн. Заримынх нь ар гэрийнхэн Захиргааны хэргийн шүүхэд олгох ёстой байсан цолыг нь олгуулах тухай асуудлаар хандаад явж байгаа тохиолдол ч бий.
Хоёрдугаарт, одоогийн байдлаар допингийн асуудалд холбогдсон 39 бөх байна. Үүнээс барилдах эрхээ хасуулсан зургаан бөх байгаа. Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Уртнасан. Б.Хадбаатар, Б.Лхагвадорж, Д.Ням-Очир нарын зургаан бөх Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байна.
Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав: Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд цол, чимэг нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо олгосон. 2003 онд Адъяабат, Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Түүнийг 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноос одоо Улсын начин цолтой байгаа. Үүнтэй адил Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-2...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19