Шадар сайд С.Амарсайхан 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, гомдлыг шийдвэрлүүлэх асуудлаар холбогдох газруудад үүрэг өглөө.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө.
11-11 төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд олноор ирсэн байв.
Иргэд энэ үеэр:
- Эрүүл мэнд,
- Нийгэм,
- Эдийн засгийн асуудлуудыг хөндөж,
- Эм эмийн хэрэгслийн хангамж, нөөц
- Ипотекийн зээлийн хүүг бууруулах,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах,
- Улаанбаатар хотын газрын асуудал,
- Барилгын чанар аюулгүй байдал,
- Улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал,
- Авлига, хээл хахууль
- Үнийн өсөлт зэрэг олон асуудлаар асууж, тодруулж байлаа.
Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өгсөн гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









