Ерөнхий боловсролын хоёр сурагч амны хаалттай биеийн тамирын хичээлд орсны улмаас нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтнууд мэдээлэл хийх үеэрээ “мэдэхгүй байна”, “тэр хүүхэд орой гэртээ хариад унтаад сэрээгүй юм билээ” гэх зэргээр хүйтэн хөндий хариулт өгч улмаар инээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Эсвэл салбарын сайд нь “Битгий тоо, наадах чинь манайд хамаагүй” гэж хэлсэн болоод доод ажилтнууд нь ингэж ёс зүйгүй авирлав уу.
Угтаа хүүхэд амиа насаа алдаж, нэг айл уй гашууд автчихаад байхад инээж зүрхлэнэ гэдэг хүний санаанд багтамгүй үйлдэл. Тэд ийм зүйл болсонд харамсч байна, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье гээд хүн шиг хэдэн үг хэлчихэж чадсангүй вэ. Төрийн албаныхан эсвэл ажилдаа ийм хүйтэн хөндий ханддаг хүмүүс юм уу.
Учир нь болсон явдалд бүрэн дүүрэн тайлбар өгөх хэмжээний албан тушаалтнууд мэдээлэл хийсэн. Тухайлбал, Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох, Боловсролын газрын дарга Т.Ням-Очир нар байсан. Тэд “Тэр хүүхэд гэртээ орой унтаад өглөө сэрээгүй” гэдэг үгийг л амны уншлага болтол хэлээд байснаас биш нас барсан 10 дугаар ангийн сурагч өмнөх өдөр нь биеийн тамирын хичээлд орсон уу, үгүй юу гэдэг сэтгүүлчийн асуултад хариулж чадсангүй. Эрүүл мэндийн яам, Цагдаагийн байгууллага, эцэг эхтэй холбогдож бүх мэдээллийг солилцсон гэсэн хэр нь талийгаач хүү нас барахын өмнөх өдөр биеийн хичээлд орсон уу, хичээлийн хуваарьт биеийн тамирын хичээл байсан юм уу гэдгийг “мэдэхгүй” гэдэг үгээр таглав. Тэгээд ямар мэдээлэл хоорондоо солилцсон болж таарав.
Үүнээс харахад төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцохдоо үнэнг тогтоох бус өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар л хариултаа бэлдэж, мэдээлэл цуглуулдаг бололтой. Тэгээд, талийгаач хүү өмнөх өдөр нь биеийн хичээлтэй байсан уу гэдгийг ядаж хэлээд өгөөч Л.Энх-Амгалан сайд аа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









