Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Энэ үеэр “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор энгэрээ мялааж буй С.Марттай цөөн хором ярилцлаа.
-Юун түрүүнд “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон хүртсэнд баяр хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
- Би Сүхбаатар дүүргийн XIX хорооны иргэн Сүхбаатарын Март гэж хүн байна. Нөхөр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоо авсандаа маш их баяртай байна.
-Хоёрдугаар одонгоо хэдэн онд авч байсан бэ?
-2013 онд авч байсан.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Нөхөртэйгөө 1996 онд гэр бүл болж байсан. Одоо таван охин, ганц хүүтэй. Хамгийн бага хүүхэд маань хоёр настай, том нь 20 настай.
-Олон хүүхэд төрүүлж, өсгөхөийн сайхан нь юу вэ?
-Хүүхдээ өсөж өндийж, сургуулийн босго алхаж сайн сайхан явахыг харах л хамгийн том аз жаргал шүү дээ. Сайн хань, сайхан аав ээжийн буянд хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж өсгөж байна гэж боддог.
Хүүхэд эрүүл байх нь л миний хамгийн том аз жаргал. Өвчингүй байхад л болно доо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









