Эмээлтийн мах бэлтгэх газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХГ-ын төлөөлөл "Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан. Үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан нь нотлогдсон.
Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагааг хүчингүй болгосон. Цаашид энэ компанийн нэрээр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй.
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг нийт 28 үйлдвэрийг хяналт шалгалтад хамруулсан. Шалгалтын үнэлгээ одоогоор хараахан гараагүй. Мөн “Адууг зүй бус аргаар нядалж байна” гэх мэдээлэл ирсэн. Энэ нь 2017 оны зураг, мэдээлэл болох нь тогтоогдсон" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









