Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай юм байна.
Тэгвэл Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа хүртсэн юм.
Ахлах ахлагч Э.Золзаяа нь Онцгой байдлын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2017-2018 онд НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны Монголын цэргийн багийн VII баталионы Хангалт үйлчилгээний ротын хангалт үйлчилгээний салаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын хоёрдахь эмэгтэй энхийг сахиулагч юм аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









