Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” өчигдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр болж өндөрлөлөө.
Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” СХ, Жем интэрнэшнл групп, “Даян” дэвжээний бөх,цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр боллоо. Мөн Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” СХ, “Талын Хишиг Майнинг” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртлээ.
Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин СХ, Хово центр ХХК, Увснуур дэвжээний бөх, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” СХ, -ны бөх, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” СХ, “Улаангом” дэвжээний бөх, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ.
Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг нэмэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









