Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.
Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









