Сэлэнгэ аймгийн Засаг даргын тавдугаар сарын 29-ний өдрийн А/230 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжээд байна. Захирамжаар тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулж долоо хоногийн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагаас эхлэн зургадугаар сарын 5-ны өдрийн 23:00 цаг хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хориглосон байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгасан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









