“Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох байгууллагад хүргэсэн мэндчилгээг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан уншив.
"Манай улс өдгөө дэлхийд хамгийн олон буюу 1,000 орчим тахитай орон болсон"
Тэрбээр “1960-аад оны сүүлээр байгаль дээр устаж эхэлсэн тахийг 1992 оны зургаадугаар сарын 5-нд сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд анх Төв аймгийн Хустайн нуруунд 16 тахийг нутагшуулахаар тавьсан түүхтэй.
Өдгөө Монгол Улсад нийт гурван газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжиж, нийт 947 тахь сэргээн нутагшиж байгаа нь. Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийд хамгийн олон тахитай орон болсныг дуулгая.
Тахийг сэргээн нутагшуулах тийм ч амар байгаагүй. Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг эх нутагтаа эргүүлэх нутагшуулахыг монголчууд 1980-аад оноос хойш зорьсоор байсан бөгөөд харийн оронд хэдэн үеийн турш хүний гар дор амьдарсан тахь байгалийн зарим зан төрхөө алдсан байв.
Тухайлбал, гадаадаас зөөвөрлөгдсөн тахиуд эхний жилүүдэд хачгаар дамжин халдварлах цусны өвчин зэрэг дотоод гадаад шимэгчдэд нэлээд эмзэг байсан бол дасгах хашаанаас суллагдан гарснаас хойш байгалийн ган, зуд махчин амьтны нөлөөнд хүчтэй өртсөн тохиолдол ч цөөнгүй. Энэ бүхнийг даван туулж өнөөдөр тахийн тоо толгой 1,000-д дөхөөд байна. Үүнтэй холбоотойгоор тахийг сэргээн нутагшуулах ажилд иргэд, малчдын оролцоо хамгийн их үе ирсэн" хэмээлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









