Хэт бага наснаасаа ажил хийх, эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг байна.
Хүүхдийн хөдөлмөрийг дараах нөхцөлөөр тодорхойлдог.
Үүнд:
Эдийн засгийн үйл ажиллагаанд дор дурдсанаас илүү цагаар оролцсон бол
- 5-11 нас: 1, түүнээс олон цаг
- 12-14 нас: 14, түүнээс олон цаг
- 15-17 нас: 43, түүнээс олон цаг
Гэрийн ажлыг дор дурдсанаас илүү цагаар хийсэн бол
- 5-14 нас: 28, түүнээс олон цаг
- 15-17 нас: 43, цаг түүнээс олон цаг
Аюултай нөхцөлд ажилладаг бол: Хэт халуун, хэт чийгтэй, хэт өндөр, хэт тоосжилттой, аюултай тоног төхөөрөмж дээр гэх мэт.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 5 жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.
Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.
Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9% байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.
Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48% нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









