Стандарт, хэмжил зүйн газарт
10:00 цагт Үндэсний морин хуур хөгжмийг стандартчилна.
Монголын уран зургийн галерейд
чөлөөт уран бүтээлч С.Болормаа "Торгоны хээ" зүймэл торгон урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ.
Төрийн ордонд
10:00 цагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн болно. Салбарын сайд З.Мэндсайхан “Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл сонсгоно.
11:00 цагт Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана. Сангийн сайдын мэдээлэл хийнэ.
10:00-15:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана.
Хэвлэлийн хүрээлэнд
11:30 цагт “Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийг бууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлнэ.
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд
11:30 цагт бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат -2022” үндэсний V тэмцээний үр дүнг танилцуулж, ялагч нарт шагнал гардуулна.
Монголын Бурхны Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд
12:00 цагт Дээрхийн гэгээнтэн Далай Ламын амьдрал, үйлсийг толилуулах "Даян дэлхийн энэрэл хайр" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Сүхбаатарын талбайд
13:00 цагт "Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбар дахь шударга бус, хууль бус явдлыг өөгшүүлсэн ХХААХҮЯ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хэрхэн хохироож, авлига авдаг талаар мэдээлэл хийнэ.
Холидэй Инн зочид буудалд
16:00 цагт Монголын Хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий гуравдугаар шатны тоглолтуудаа энэ сарын 8-14-нд Палестин, Филиппин, Йемений шигшээ багтай хийх талаар мэдээлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









