Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
2021 онд буюу ганцхан жилийн хугацаанд 0-19 насны 115 хүүхэд хавдраар оношлогдож, 55 нь эндсэн.
Энэ бүхнээс харахад бид стратеги бодлогоо өөрчлөх шаардлагатай байна. Монголчуудын хамгийн их алдаад байгаа нь эрүүл аж төрөх, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомстол, таргалалт, архи, тамхинаас болж байна гэдгийг шим тэжээл судлаач нар хэлдэг. Зөв хооллолт, хөдөлгөөнөөр эрүүл байх зүйл рүү эрүүл мэндийн салбар яагаад анхаардаггүй юм бэ. Өвчилсөн хүмүүсээ эмчлэх гэж мөнгө зараад байх боломж бидэнд байхгүй. Тэгвэл нийтийн эрүүл мэндийн сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









