“ХАМТЫН ГЭРЭЭ”-НД ЗААСНЫ ДАГУУ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ЭНЭ САРЫН 1-НЭЭС 10 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм байна.
2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.
Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилт биеллээ олж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























