Элсэлтийн ерөнхий шалгалт болоход гурав хоног үлдлээ.
Шалгалт Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 23-ны 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэх юм. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авна. Мөн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна. ЭЕШ зургаадугаар сарын 23-26-н хүртэл орон даяар зэрэг зохион байгуулагдана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























