Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал суманд хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн ажилтай танилцжээ.
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй км замын хөрс хуулах ажлыг гүйцэтгэжээ. Ажил төлөвлөгөөний дагуу өрнөж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан танилцуулсан байна.
Чингис -Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр энэ оны аравдугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх долоодугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хотод өсөж, дунд сургуулиа төгссөн юм. Ерөнхий сайдын нутгийн замын ажил урагштай үргэлжилж, төлөвлөсөн хугацаанаасаа гурван сарын өмнө ашиглалтад орохоор байгааг гүйцэтгэгч компанийнхан салбарын сайдад мэдэгджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























