Энэ онд бизнес, эрх зүйгээр хамгийн их, хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн цөөн оюутан төгсөж байна

Admin | 2022-06-21


Дээд боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг өчигдөр болсон2021-2022 оны нэгдсэн хурлын үеэр танилцууллаа.  

Улсын хэмжээнд дээд боловсролын 88 байгууллага бий. Үүнээс

  • 38 нь их,
  • 47 нь дээд сургууль,
  • гурав нь коллеж юм.

Эдгээрт нийт 148,954 суралцагч суралцаж байна гэж системд бүртгэгдсэн байгаа аж. Оюутнуудыг суралцаж буй төвшнөөр үзвэл

  • Дипломын боловсрол 3,155
  • Бакалавр 117,037
  • Магистр 25,300
  • Докторын боловсролын хөтөлбөрт 3,432 хүн суралцаж байгаа юм.

Энэ онд 31,161 хүн дээд боловсрол эзэмшин сургуулиа дүүргэж байна. Төгсөгчдийг эзэмшиж буй мэргэжлийн төрлөөр нь авч үзвэл, энэ оны төгсөгчдийн хамгийн их буюу 9,794 нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн чиглэлийг сонгон суралцжээ. Харин хамгийн бага буюу 407 нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлгийн чиглэлийн мэргэжилтэн болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)