“Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болох гэж байна

Admin | 2022-06-21


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааныг 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уралдаанд хөгжлийн  бэрхшээлтэй 18-аас дээш насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, мужаан зэрэг 13 мэргэжлийн төрлөөр оролцох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчилан таниулах авхаалж самбаа сорьсон “Монгол Абилимп-2022” улсын анхдугаар уралдааныг  үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулж байна. Уралдаанд 13 мэргэжлийн төрлөөс тус бүр эхний хоёр байрыг шалгаруулж, 1 дүгээр байранд орсон оролцогчод олон улсын ур чадварын уралдаанд оролцох эрх олгоно.

Зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Абилимпийн холбоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв хамтран ажиллаж байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)