Монголчуудын их зорчдог Сингапур, БНСУ-д сармагчны цэцэг өвчин бүртгэгджээ

Admin | 2022-06-22


Сармагчны цэцэг өвчин дэлхий нийтэд эрчимтэй тархах болсон. Одоогийн байдлаар дэлхийн 35 улсад нийт 2500 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл хамгийн сүүлд Сингапур, БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ.  Тодруулбал, нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Их Британийн 42 настай эрэгтэйгээс халдвар илэрчээ. Өвчтнийг эмнэлэгт эмчилгээ хийж байгаа аж. Мөн ойрын 13 хүнийг тусгаарлажээ. Түүнчлэн уг халдвар БНСУ-д өчигдөр бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчин илэрчээ. Ямартай ч дээрх хавьтлыг тогтоож тусгаарласан бөгөөд монголчууд хамгийн их зорчдог улс тул иргэдэд эрүүл мэндийн байгууллагууд анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)