Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт орон даяар эхэллээ. Шалгалт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхлэж байгаа бөгөөд үүний дараа англи хэлний хичээлээр үргэлжлэх байна.
Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14211 төгсөгчөөс 13533 суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13530 нь шалгалтад тэнцсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 15700 хүүхэд бүртгүүлсэн байна. Нийслэлд 22 байршилд элсэлтийн ерөнхий шалгалтын төв ажиллана.
САНАМЖ: Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой бөгөөд шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























