Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сард дахин авна

Admin | 2022-06-23


  Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. Энэ жил шалгалт өгөхөөр 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа аж. Харин 7160 нь өмнөх он төгсөгчид байна.

Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх боломжтой. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлах байна. Үүнээс гадна энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа зохион байгуулах бөгөөд арванхоёрдугаар сард дахин авахаар төлөвлөжээ.

Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой аж. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)