НӨАТ-ын буцаан олголт ирэх сард орно

Admin | 2022-06-26


Ирэх сар буюу долоодугаар сард НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орно. Иймд Татварын Ерөнхий Газраас иргэдийг 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг анхаарууллаа. 

Өнгөрсөн улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олголт хийсэн бөгөөд иргэдийн 39.9 хувь нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)