Суурийн блокод даруулж хоёр хүн амиа алджээ

Admin | 2022-06-27


Нийслэлийн Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байшин барихаар суурийн нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Аврах ангид ирсэн байна.

 Дуудлагын дагуу тус аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай тухайн газар очиход, иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат 24 настай иргэн Д, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн 18 настай иргэн Э нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байжээ. Улмаар авар ангийн албан хаагчид цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)