Таван толгой түлш компанид осол болж ХҮНИЙ АМЬ эрсэджээ

Admin | 2022-06-26


Өнгөрсөн баасан гаригт Таван толгой түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрт осол болж их хэмжээний хохирол учирчээ. Үйлдвэрийн ослоор нэг хүн газар дээрээ нас барсан бол бас нэгэн ажилтны биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослыг тодруулбал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, ажилд бэлэн эсэхийг шалгалгүй ажилд оруулснаар осол болж хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг асуудлыг Таван толгой түлш компанийн зүгээс нууцалж буй бөгөөд хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Таван толгой түлш компанийн тухайд бүтээгдэхүүнд нь олон иргэн угаартаж амь хохирсон, олон удаагийн үйлдвэрийн осол гарч ажилтнууд нь амь эрсэдсэн гэх мэт таагүй асуудал байнга дагуулсаар өнөөдрийг хүрч байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш богино хугацаанд 2500 хүн угаартаж 28 хэрэглэгч нас барсан гэх мэтээр тоон үзүүлэлт хөврөх үхэл дагуулсан үйлдвэрт анхаарал хандуулах цаг нь болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)