
Сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуулийн цэцээс эцэслэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Хуульч Д.Үүрцайх бид хоёр иргэний журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг Цэцэд 2021 оны арваннэгдүгээр сард тавьсан. 2-3 удаа нэмэлт мэдээлэл өгсөн. Үр дүнд нь Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан боллоо.
Монгол Улс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох нь тодорхой боллоо.
Мөн, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний нэг шалтгаан 1992 онд нийт сонгогчдын тоо 1-1.1 сая байсан бол өнөөдөр 2.3 сая болсон. Төлөөлөх чадвар болон бусад улсын парламенттай харьцуулахад Монгол Улсынх парламент маш давжаа байна. Энэ агуулгаараа гишүүдийн тоог өсгөх зайлшгүй шаардлага бий. Судлаачид УИХ-ын гишүүдийн тоо 150-152 байх ёстой гэсэн тооцоо гаргасан. Энэ асуудал хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа. Гишүүд тойрогтоо танилцуулга хийж яваа" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монгол У...
tentsver.mn | 7 цагийн өмнө









Б.ЖАВХЛАН: Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэвр...
tentsver.mn | 2023-06-08


“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон о...
tentsver.mn | 2023-06-08

Эхний таван сарын байдлаар нийт бараа эргэлт 35.3 хувиар өсч...
tentsver.mn | 2023-06-08

















