Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Цахим орчмоор наадмын тасалбар 400 мянган төгрөгөөр худалдаална гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг цагдаагийн байгуулага шалгаж байгаа. Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс худалдаалж эхэлсэн. Нэг хүнд хоёр тасалбар, нэг зогсоол авах эрхтэй байгаа. Тагнуулаас программын найдвартай байдалд хяналт тавьж байна. Төв цэнгэлдэх нь 12000 хүний суудалтай тиймээс хүртэмжтэй нээлттэй байхыг нь хангах үүднээс цахимаар худалдаалсан. Enaadam.mn худалдааны сайт цаашдаа олимпын сайт шиг ашиглагдана. Тусдаа Соёлын яамны захиалгаар хийгдсэн. Цахим хандалтын даах ёстой байсан учраас найдвартай байдлын үүднээс энэ сайттай гэрээ хийж ажилласан байгаа” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 5 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























