ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Admin | 2022-07-10


   Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг тоймлон танилцуулж байна.

09:30 цагт: Mонгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

07:00-11:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан Хүй долоон худаг болно.

08:00-18:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт болно.

09:00-18:00 цагт: “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт болно.

10:00-21:00 цагт: Соёлын наадмын арга хэмжээ эхэлж, 14:00 цагт тус наадмын нээлтийн арга хэмжээ болно.

11:00 цагт: Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн ажиллагаа – Монгол Улсын төрийн тугийг Төрийн ордонгоос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол болно.

11:10 цагт: Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болно.

11:40-12:40 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны нээлт Шагайн асарт болно.

12:00-15:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан Их нас морьдын уралдаан Хүй долоон худагт болно.

13:00-16:00 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

13:00-17:30 цагт: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

13:00-22:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт үргэлжилнэ.

14:00 цагт: “Соёлын наадам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоо худагт болно.

14:30-17:30 цагт: Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд болно.

17:30-19:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

17:30-21:30 цагт: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

17:30-21:30 цагт: Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд болно.

18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.

18:00-19:20 цагт: Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" жуулчдад зориулсан тоглолт Үндэсний Урлагийн Их Театрт болно.

21:00-23:00 цагт: Гадаад дотоодын жуулчдад зориулсан Төрийн их найрал, амьд хөгжмийн наадам цэнгүүн, “Наадмын үдэш” Үндэсний их найрал хөгжмийн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

22:00-00:00 цагт: “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно.

23:00 цагт: Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан “Ёслолын буудлага” Жанжин Д.Сүхбаатарын талбай, Яармаг дахь Морин тойруулгад болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)