Хүчтэй шуурганы улмаас 19 гэр нурж, 2 машины шил хагарчээ

Admin | 2022-08-02


   Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр оржээ. Үүний улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ.

Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын тав, дөрвөн  ханатай гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн байна. Мөндөрт иргэн А-ийн “Приус-20”, иргэн Л-ын “Харриер” суудлын автомашины шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт өгсөн байна. Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айлын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.01-ний 19:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)