Н.ТЭМҮҮЛЭН: Дарханы замын тендертэй холбоотой бүх албан тушаалтныг шалгаж байгаа

Admin | 2022-08-15


   Авлигатай тэмцэх газраас Дарханы замын тендертэй холбоотой албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох албан тушаалтнуудын орон байр, бусад шаардлагатай газар зэрэг 30 гаруй объектод нэгжлэг хийж байна. Хэрэгт холбогдох баримт бичиг байгаа гэж үзсэн учраас нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тендер сонгон шалгаруулах асуудалд холбоотой бүх албан тушаалтныг шалгаж байгаа” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)